Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшил гарч байна


Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө.



Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн туршлагатай нь танилцсан юм. 2014 оноос “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг улсын хэмжээнд  хэрэгжүүлсний үр дүнд 2016 оноос хойш УБ хотын эрт нярайн эндэгдэл буурч нэг оронтой тоо руу шилжсэн, мөн дутуу нярайн амьдрах чадварыг дээшлүүлдэг “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Дэлхийн хүн төрөлхтөн  нийтээрээ Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн, болон нийт иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 2015 онд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон.  Одоо бид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимтай бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон настангуудыг бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай агаар нэгэн байгаа юмаа.
Монгол Улс дээрх зорилтыг биелүүлэх, ард иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангах зорилгоор олон чухал арга хэмжээ авч байгаагийн нэг нь  МУ-ын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан билээ.
Бид эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагааг чиглүүлэн, өөрсдийн ур чадвараа дайчлан, чанартай тусламж үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж байж тогтвортой хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлж, өмнөх амжилтаа бататгаж чадах юмаа гэв.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл