Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийнхэн ЦССҮТ-д зочлов


Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгийн тэргүүн Ан Ги Жун, нарийн бичгийн дарга Ин Ён нар ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр төвийн захирал Н.Эрдэнэбаяр хүлээн авч уулзаж ярилцлаа. Ноён Ан Ги Жун байгууллагынхаа талаар товч танилцуулахын зэрэгцээ Солонгосын Цусны албаны үйл ажиллагаа, донорын хөдөлгөөний талаар мэдээлэл хийж Монголд салбараа байгуулах, цусны хавдартай хүмүүст туслах зорилготой ирсэн талаараа тайлбарлав. Гэхдээ цусны өвчтэй хүмүүст мөнгөн дэмжлэг үзүүлэхээсээ илүү Солонгос руу өндөр зардлаар эмчилгээнд явах бус Монголдоо эмчлүүлэх ямар боломж байна вэ гэдгийг судлах зорилготой ирсэн гэлээ. Захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-д хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархаж байгаагаа илэрхийлээд төвийн үүсэл, хөгжил, өнөөгийн үйл бодлого үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Солонгосын Цусны хорт хавдартай тэмцэх нийгэмлэгтэй цаашид хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл