
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажилуулах, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, түлэнхий нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд тохиролцов.
Мөн Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол, ГССҮТөвийн ТНСМЗТасгийн эмч нартай хамтран 25 үйлчлүүлэгчид үзлэг оношлогоо хийж, 3 үйлчлүүлэгчид сорвины нөхөн сэргээх мэс засал хийлээ.

"Глобал Шейр" олон улсын хүмүүнлэгийн байгууллага нь Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чолыг Монгол улсад урьж авч ирсэн бөгөөд Солонгос улсад мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай 1 хүүхдийн эмчилгээний зардлыг бүрэн гаргаж эмчлүүлэхээр боллоо.