

Эрүүл мэндийн ажилтнуудын хувь хүний харилцааны ур чадварыг сайжруулж, ажлын байрны стрессийг бууруулах зорилгоор “Эерэг хандлагыг түгээцгээе”, “Аз жаргалыг халдварлуулья”, “Ажлын байрны стрессийг бууруулах нь", “Харах өнцгөө өөрчлөх нь” сэдэвт сургалтыг Сэтгүүлч, хөтлөгч, коуч, арт терапист, гэр бүл судлаач Г.Энхчимэг, Сэтгэл зүйч Я. Ариунболор, Сэтгэл зүйч, гэр бүл судлаач, доктор Г.Наранбаатар, Хүний их эмч, эрх зүйч, доктор Б.Одгэрэл нартай хамтран зохион байгуулав.
Түүнчлэн Японы сэтгэл зүйчтэй хамтран ХСҮТ-ийн нийт эмч, ажилтнуудыг хувь хүний харилцаа, эерэг хандлага, стрессээ удирдах талаар сургалтад хуваарийн дагуу хамруулж, одоогоор 160 эмч, сувилагч уг сургалтад оролцоод байна.
.jpg)