Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж буюу Cardiac Contractility Modulation


Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг зүрхний хүнд дутагдал бүхий 18 настай залуу эмчлүүлэгчид Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг 07 сарын 29-ны өдөр амжилттай хийж гүйцэтгэлээ.
           
Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь Герман улсаас үүсэлтэй Impulse Dynamics компаний зохион бүтээсэн төхөөрөмж юм. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг.
 
Анхан шатны судалгаанууд туйлын рефрактер үеийн цахилгаан цочруул нь кальцийн ионы урсгалд эерэгээр нөлөөлж улмаар дараа дараагийн агшилтыг дэмждэг болохыг тодорхойлсон бол сүүлийн үед хийгдэж буй судалгаанууд зүрхний эсийн генийн түвшинд түр өөрчлөлтийг оруулдаг ба энэ нь зүрхний агшилтад эерэгээр нөлөөлдөг байж болохыг илрүүлж эхлээд байгаа юм.
 
           Ийнхүү УГТЭ-ийн зүрхний дутагдлын баг, зүрхний хэм судлалын багийн эмч нар Олон улсын эмнэл зүйд нэвтэрсэн шинэ туршлага, эмчилгээний арга аргачлалыг эх орондоо хэрэгжүүлэх хүрээнд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмжийг хүний биед суулгах, хянах эмчилгээг бүрэн эзэмшиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан цөөн орны нэг болсон.
 
            Эмчлүүлэгч М нь 18 настай бөгөөд зүрхний дутагдлын улмаас биеийн байдал туйлын тогтворгүй байсан ч багуудын хамтарсан эмчилгээний үр дүнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн юм. Одоо эмчлүүлэгчийн биеийн байдлыг хянан эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл