Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ, Японы Жайка төслийн хүрээнд 24 ширхэг ургийн хяналтын монитор гардууллаа


Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна.
Энэ нь нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг нутагшуулах явдал юм. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор,  дагалдах хэрэгсэл, тээвэрлэлт суурилуулатын үнэ нийтдээ 851,388,100 төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийхээр  хүрэлцэн ирээд байна.

Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер техникийн ажилтнуудыг Японд 7-14 хоногийн сургалтад хамруулж багаж тоног төхөөрөмжөө хэрхэн ашиглаж, үнэлгээ өгөх, урт удаан хугацаанд тогтвортой, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжийг нь хангах зэрэг бэлтгэл ажлаа хийж байгаагаа бидэнд дуулгасан. Өнөөдөр эхлүүлж буй бидний хамтран хэрэгжүүлэх энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр:
  • Перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,
  • Эх барихын тусламж үйлчилгээний менежментийн арга барилыг сайжруулах
  • Ургийн хяналтын мониторын оношилгооны удирдамж, зааврыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эмч мэргэжилтнүүдийг чадваржуулахад дэмжлэг үзүүлэх зэрэгт тодорхой ахиц гаргах юмаа.  

Япон улсаас хэрэгжүүлж буй Жайкагийн төсөл бидэнд үнэтэй хувь нэмэр оруулснаар Монголын эхчүүд бидний ирээдүй болсон үр хүүхдээ эсэн мэнд  төрүүлэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ улам сайжирна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл