Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Хөвсгөл аймагт ажиллалаа


ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нутагшуулах”-төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад 7 сарын 15-20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын хамтарсан баг ажиллаа. Төслийн хүрээнд эх, нярайн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон сургалтын хэрэгсэл, муляж, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тасралтгүй сургалтад ашиглах зайн оношлогооны төхөөрөмж зэргийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр дээрх төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын ур чадварын танхимыг нээсэн байна. 

Төслийн удирдах хорооны дарга, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын ХАС-ын Монгол Улс дахь оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава, Зайн оношлогооны төслийн менежер Б.Цэдмаа тэргүүтэй албаны төлөөлөгчид Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч Ц. Баттогтох, аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, НЭ-ийн дарга С.Чагнаадорж нартай уулзаж төслийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, тулгамдаж буй бусад асуудлын талаар ярилцав. Мөн Дэд сайд Л.Бямбасүрэн Өсвөр үеийн эрүүл мэндийн төв, түүний харъяа нэг цэгийн үйлчилгээний төв, бэлгийн замын халдварт өвчний кабинетээр тус тус зочилж үйл ажиллагаатай танилцлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл