Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хөвсгөл аймгийнхан түнх, өвдөгний үений мэс засал хийлгэх гэж хот явах шаардлагагүй боллоо


ГССҮТөвийн хамт олон аймгийн нэгдсэн эмнэлэгт сургалт явуулах, нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч мэс засал засал хийж, 3 сарын турш Хөвсгөл аймагт ажиллана.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 160 сая төгрөгний өртөгтэй  CRM аппаратыг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж нарийн мэргэжлийн тумламж үйлчилгээг хийх бүрэн боломжтой болж байгаад удирдлага хамт олонд талархал илэрхийллээ.

Орон нутгийн эмч нарын чадварыг дээшлүүлэх, Орон нутагт байгаа эмчлүүлэгчид Улаанбаатрыг зорих урсгалыг багасгах, Хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх нөхцлийг бүрдүүлэн орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд уг төслийн зорилго оршиж байгааг нээлтийн үйл ажиллагааны үеэр онцоллоо.

Цаашид энэ төрлийн мэс засал аймагт нутагших юм. " Гэмтэл, согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл" 21 аймагт хэрэгжинэ.
Энэхүү төслийн хүрээнд 3 хиймэл үе солих мэс заслыг анх удаа хийж эхлээд байна.

Мөн энэ үеэр Тариалан, Түнэл суманд фургон машины түлхүүрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулан өглөө.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл