Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМЯ, ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛ ДЭЭР ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛТАНД УРЬЖ БАЙНА


Эрүүл мэндийн яамны  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулан нэгжид (ХЗН) хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруултанд урьж байна.
Ажлын байр:                    Хяналт-шинжилгээ, үнэлгээ хаиуцсан мэргэжилтэн
Төслийн нэр:                              Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл
Хэрэгжүүлэгч улс:                Монгол
Үндсэн хүлээн авагч:          Эрүүл мэндийн яам
Хэрэгжих хугацаа:                2018-2020
 
Эрүүл мэндийн яам нь 2004 оноос эхлэн Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийг ЭМЯ-ны хөтөлбөр зохицуулах нэгжээс салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нь дараах үүргийг гүйцэтгэнэ:
  1. ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн тайлан, явцын шалгуур үзүүлэлтүүдийн биелэлт, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
  2. Дүгнэлт тайланг холбогдох газруудруу илгээх;
  3. Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг үндэсний стратеги, бодлогын баримт бичиг, бусад төсөл хөтөлбөрүүдтэйуялдуулах;
  4. Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүдийн үндсэн бичиг баримтуудыг (төслийн хураангуй, гүйцэтгэлийн хүрээ, ХШҮ-ний төлөвлөгөө) боловсруулах;
  5. Үндэсний хэмжээний болон төслүүдийн хүрээнд хийгдэх үнэлгээ, судалгаанд оролцох, зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
Тавигдах шалгуур:
  • БЗДХВ, сүрьеэ эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
  • Хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх (Word, Excel, PPT болон бусад);
  • 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болох;
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, Харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх;
 
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс доорхи материалыг бүрдүүлэн дугтуйнд хийж Хөтөлбөр зохицуулах нэгжийн мэдээллийн ажилтан Б.Цэнд-Аюушд хүргүүлнэ үү.
 
Бүрдүүлэх материал:
 
  • Ажилд орох өргөдөл
  • Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  • Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (IELTS/TOEFL-ийн оноо эсвэл англи хэлний хөтөлбөр, сургалтын сертификат)
  • Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  • Өмнөх ажлын байрны хоёр тодорхойлолт захиа
 
Материалыг хүлээн авч дуусах хугацаа: 2019.07.05-2019.07.25
 
Хаяг:  ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, Хөтөлбөр зохицуулах нэгж, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, East Plaza 5 давхар, 77126155(11). 


 
VACANCY ANNOUNCEMENT
The Ministry of Health (MOH) of Mongolia is looking for well qualified candidate for a full-time position of a Monitoring and Evaluation Officer at the Project Coordinating Unit (PCU) of the Global Fund supported projects on HIV and Tuberculosis (TB).
 
Post title:                        Monitoring and Evaluation Officer
Project name:                Global Fund supported projects on HIV/AIDS and Tuberculosis
Country:                          Mongolia
Principal Recipient:         Ministry of Health of Mongolia
Duration:                         2018-2020
 
The PCU serves as the main operational mechanism for the implementation of the Global Fund-supported projects on AIDS and TB on behalf of the Principle Recipient (Ministry of Health). It provides support to the Sub-Recipients in implementing the Global Fund-supported projects, and subprograms to fight and prevent from HIV, Aids, and TB of the national Program for Communicable Diseases, strengthens and coordinates professional and inter-sectoral collaboration in fighting HIV, AIDS, and TB.
Monitoring and Evaluation Officer:
Monitoring and Evaluation Officer will work at the PCU office under the direct supervision of Project Coordinator and carry on the following duties:
  1. Facilitate the implementation of M&E activities of Global Fund;
  2. Collect and crosscheck semi-annual, annual and final reports for all projects and send to the Local Fund Agent (LFA) on time;
  3. Facliitate collobration of the Principle Recipient and Sub-Recipent with partnersand stakeholders to build partnerships in planning and resource mobilization for implementation of HIV and TB projects control activities in the country;
  4. Evaluate the performance of Sub-Recipient and report to the Country Coordinating Mechanism (CMM);
  5. Provide proper M&E documentation of all activities to supervisors;
  6. Perform other related duties as may be assigned by supervisors;
Qualification and Competencies:
  • Specialized in HIV, AIDS ,Tuberculosis or Public Health;
  • Knowledge of project planning, implementation, monitoring and evaluation will be advantage;
  • Good communication and management skill;
  • Excellent computer skill ( word processing, excel, database and power point presentation) is essential;
  • Excellent command of both written and spoken English language;
  • At least 10 years experience;
  • Ability to work in a team;
 
If you possess the above qualifications, please submit following documents in a sealed envelope to Ms.Tsend-Ayush B, Communications Officer.
•           Curriculum Vitae (A-1 form of civil servants)
•           Cover letter with recent photo
•           Proof of English proficiency (IELTS/IBT TOEFL test score or English school certificate)
•           Copy of university diploma (Bachelor and Advanced Degree)
•           Two reference letters from previous jobs
 
Closing date of application: 5:30 PM of 25 JULY 2019
Address:  Global Fund Supported Project Coordination Unit, Ministry of Health, at East Plaza 5th floor, 13rd khoroo, 15th khoroolol, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia. Tel: 771126155 (11)
Only those who are shortlisted will be contacted.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл