
Монгол Улсын эмийн бүртгэлд одоогийн байдлаар 5000 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 2000 орчим нь зайлшгүй шаардлагатай эм байдаг.
Тиймээс эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардагдах эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмийн талаархи үзэл баримтлалд тулгуурлан сонгож, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлан гаргаж мөрдөж байна.

2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж эхэлжээ.
Энэхүү тогтоолоор насанд хүрэгчдийн 638 нэрийн эмэнд 20-92%, 0-5 настай хүүхдийн 174 эмэнд дунджаар 50-80% хүртэл, нийт 812 эмэнд хөнгөлөлт үзүүлж байна.
Харин энэ онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгалын сангаас 33,9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд улсын хэмжээнд 1026 даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байна.
(1).jpg)
Ингэснээр даатгуулагчийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ багасан, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулсан гэсэн үг юм.
.jpg)
Иргэн Та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн 70101128 дугаарын утсаар холбогдож, хөнгөлөлттэй эмээр үйлчилж байгаа эмийн сангийн хаяг байршил, утасны дугаар зэрэг мэдээллийг бүрэн авах боломжтой юм.