Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд эмэгтэй биеэ үнэлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, тус аймгийн Замын-Үүд сумын ЭМТ-ийн БЗДХ-ын кабинетын эмч нар болон “Төгс бүсгүйчүүд”, “Хатан замнал”, “Чуулсан үгс”, “Эмэгтэйчүүдийн итгэл найдвар” зэрэг 4 ТББ-ын төлөөлөл оролцон өндөр эрсдэлт бүлгийнхэнтэй харилцах арга барил, тэдний дунд зохион байгуулах арга хэмжээний талаар ярилцан, харилцан туршлага судлан, цаашид анхааран хамтран ажиллах асуудлаа ярилцсан байна.









