Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ УУШГИНЫ ЭМГЭГИЙН ЭРТ ҮЕИЙН ОНОШИЛГООНЫ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ 2 УДААГИЙН СУРГАЛТ БОЛЛОО


Эмгэг Судлалын Үндэсний төв нь “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” сэдэвт 2 дахь удаагийн сургалтыг тус төвд 2019 оны 06 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд явагдлаа.
Сургалтанд Эмгэг судлалын үндэсний төвийн, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлгээс төлөөлж 34 эмгэг судлаач эмч, эс судлаач, эмгэг судлалын лабораторийн техникч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

 Тус сургалтыг Япон улсаас хүрэлцэн ирсэн Анагаах ухааны доктор, профессор, эрдэмтэн багш Коүки Инай, Тошиаки Камей, Юкио Такешима нарын баг удирдан явууллаа.
Сургалтаар уул уурхай, барилгын салбар хөгжиж буй өнөө үед хөдөлмөрийн нөхцөлтэй уялдан үүсч буй уушгины эдгэшгүй эмгэг өвчнийг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх зорилгоор түүн дотроо барилга, байгууламж, дулаалганд ашиглаж буй шилэн хөвөнгөөс үүдэлтэй мэргэжлээс шалтгаалах уушги тоосжих өвчний эмгэг жам, төрөл, уушигны тоосжилт болон эмгэг зүйн харилцан хамаарал, уушигны хавдар, мезотелиомын эмгэг судлалын оношилгооны арга, шинэ ололт амжилт, мэдлэгийг эзэмшиж, мөн агаарын бохирдолттой холбоотой амьсгалын замын үрэвсэлт өвчин тэдгээрийг хэрхэн ялгах оношилгооны чиглэлүүдээр сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар эмгэг судлалынхан оношилгооны талаар шинэ мэдлэгтэй болж, уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавх сайжрах, эмгэг судлалын салбар түүн дотроо эд, эс судлалын өнөөгийн тулгамдсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, цаашид энэхүү мэдлэг, мэдээллээ практикт буюу эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зэрэг ач холбогдолтой сургалт боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл