ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, Гэдэсний халдварын тасгийн эмч, мэргэжилтнүүд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран 2019 оны 6 сарын 27-аас 28-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний онцлог” сэдэвт сургалтыг зохион байгуулж, сум, өрхийн болон бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нийт 40 эмч, мэргэжилтнийг хамруулжээ.
“Сүрьеэгүй аймаг” нөлөөллийн уулзалтыг зохион байгуулж, нийт 42 орон нутгийн удирдлага, сум, багийн засаг дарга нар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарыг хамруулжээ.