Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

POCUS ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛНЭ


Эрүүл мэндийн яамнаас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд хэт авиан аппаратаар үзлэг, оношилгоо, эмчилгээ гүйцэтгэх олон улсын жишиг техник “POCUS – Point-of-care ultrasound”-ийг Монгол Улсын яаралтай тусламж, төгсөлтийн дараах сургалтад нэвтрүүлэх талаарх уулзалт 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, мэргэжилтэн Д.Баярмаа, “Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь"  төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобүаки, Япон Улсын Токио хотын хүүхдийн нэгдсэн тусламж, үйлчилгээний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч Такэи Хироказү, Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн төвийн эмч Хиросэ Кэика, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх нар оролцож, Монгол Улсад хэт авиан аппарат ашиглан нэн тэргүүнд яаралтай тусламжийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцлөө. Үүнд:
  • Эхний шатанд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн яаралтай тусламжийн эмч нараас Япон Улсад хэт авиан аппаратаар тусламж үзүүлэх сургалтад сургаж, дадлагажуулах;
  • Сургалтад хамрагдсан эмч нар Япон Улсын зөвлөхтэй хамтран Монгол Улсын POCUS сургалтын багц, удирдамжийг боловсруулж, сургалт зохион байгуулах;
  • Цаашид POCUS сургалтыг эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалтад нэвтрүүлж, аймаг, нийслэлийн эмч нарыг хамруулах талаар судалж, шийдвэрлэх.

Холбоотой мэдээ, мэдээлэл