Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТАЙВАНЬ МОНГОЛЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН СОЛИЛЦООНЫ “NTUH-HOPE” ХӨТӨЛБӨРИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Монгол Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар Төв Эмнэлэг, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Хавдар судлалын Үндэсний төв эмнэлгүүдийн хооронд 2009 оноос эхлэн хамтран хэрэгжүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцооны “NTUH-HOPE” хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зохион байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2009-2019 оны хооронд тус эмнэлгээс нийт 55 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт зүрхний мэс засал, зүрх судлал, тархины харвалт, мэдрэлийн дүрс оношилгоо, харвалтын үеийн сэргээн засах эмчилгээ, бөөр орлуулах эмчилгээ, хоол боловсруулах эрхтэн судлал, уушгины дуран, яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ зэрэг нарийн мэргэшлийн чиглэлүүдээр урт, богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлдэг бөгөөд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгээс мөн дээрх мэргэжлийн чиглэлүүдэд жил бүр зочин профессорын баг хүрэлцэн ирж оношилгоо, эмчилгээний туршлага солилцож хамтарсан сургалт, семинар зохион байгуулдаг уламжлалтай болсон юм. 

Энэ удаагийн NTUH-HOPE хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээнд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн орлогч дарга тэргүүтэй гадаад хамтын ажиллагаа, зүрх судасны мэс засал, зүрх судлалын судсан дотуурх мэс засал болон ортопедик мэс заслын профессорын баг хүрэлцэн ирж Зүрх судасны мэс засал, зүрх судасны судсан дотуурх мэс заслын орчин үеийн оношилгоо эмчилгээний арга аргачлалын талаар лекц уншиж, “NTUH-HOPE” хөтөлбөрийн хүрээнд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлсэн  УГТЭ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрсдийн сурсан мэдлэг, ур чадвар, туршлага, ололт амжилтаа хуваалцаж, уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш дээрх эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээ, оношилгоо эмчилгээнд гарсан өөрчлөлт, нэвтрүүлсэн шинэ дэвшилт технологи, арга аргачлалын талаарх мэдээллээ харилцан солилцлоо.

Энэ үеэр дээрх эмнэлгүүдийн хооронд NTUH-HOPE-2019 хөтөлбөрийн хамтын ажиллагааны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн ажиллагаа мөн зохион байгуулагдлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл