Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал боллоо


МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Уламжлалт Анагаахын эрдэм ухааны хөгжлийн 3 цагийн хэлхээс” сэдэвт Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал 2019 оны 6 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
2019 онд Монголын ууган оточ Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жил, Уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан хөгжүүлсний 60 жил, дээд боловсролын салбарт уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жил гээд гурван тэгш ой тохиож байгаа юм. Тийм учраас хурлыг “Монголын Уламжлалт Анагаахын эрдэм ухааны хөгжлийн 3 цагийн хэлхээс” гэж нэрлэсэн. Хуралд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн байгууллагууд, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бэлтгэдэг анагаахын их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, профессорууд, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид  зэрэг 850 гаруй төлөөлөгчид, мөн гадаадын Англи, Австрали, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг улс орнуудын 35 төлөөлөгч оролцож байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ:
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан  МУАУ-ыг хөгжүүлэх үндсэн 3 заалтын хүрээнд 2018 оны 04-р сард ЭМЯ-нд УАУ-ы хэлтсийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж бодлогын хэмжээний бүтэц бий болголоо.
Өнгөрсөн жил гаруй хугацаанд тодорхой чиглэлүүдээр зорилт тавьж ажилласан бөгөөд АШУҮИС-ийн шинээр баригдсан эмнэлгийн бүтцэд МУАУ-ы эмнэлэгийн нэгжийг шинээр бий болголоо. Төв эмнэлэг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад МУАУ-ы тусламж үйлчилгээг шинээр бий болгох, өргөтгөх талаар ЭМС-ын чиглэл өгсөн.
ЗГ-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “УАУ-ы аргаар эрүүл мэндээ хамгаалъя” өдөрлөгт нийт 5000 орчим иргэд хамрагдаж, үзлэг оношилгоо хийлгэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хийгдсэн. Мөн цаг улиралтай холбогдуулан цуврал зөвлөмжүүдийг олон нийтийн сүлжээгээр хүргэж байгаа бөгөөд 150000 гаруй хандалттай байна. 
МУАУ-ы өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор МУАУ-ы 108 боть бүтээлийг хэвлэн гаргах ажлын хэсгийг Эрүүл мэндийн яаманд байгуулж, эрүүл мэндийг дэмжих сангаас төслийг дэмжин  санхүүжилтийн тодорхой хувийг шийдвэрлэлээ.
2019 оны 05-р сард Турк улсад ДЭМБ-ийн зохион байгуулсан Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний олон улсын II хуралд оролцож тус улсын Эрүүл мэндийн сайдтай тусгайлан уулзалт зохион байгуулж санал солилцсон.
Эрх зүйн хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж МУАУ-ы нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолтыг шинээр бий болгох,  МУАУ-нэгдсэн эмнэлгийн стандартын шинэчлэн боловсруулснаа батлуулах, Эмийн түүхий эд болон жорын нэршлийн нэр томъёог боловсруулах, төгсөлтийн дараах сургалтын үндсэн болон төрөлжсөн мэргэшлийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн ажлуудыг энэ жилдээ багтаан дуусгахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл