Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн танилцуулга


 “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2016 оноос эхлэн 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн гол зорилго нь: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа  эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий аймаг, нийслэлийн Багахангай, Налайх дүүргээс сонгогдсон нэг нэг сум, өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжих тул тухайн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Төслийн хүрээнд 6 эрүүл мэндийн анхан шатны байгууллагаас 30 эмнэлгийн мэргэжилтнийг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалтад хамруулж,   ном, гарын авлага, 8 төрлийн мобайл болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 7 төрлийн урвалж, оношлуур, 8 төрлийн эмнэлгийн хэрэгсэл багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
2019 онд нийт 70 гаруй мянган иргэдийг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл