ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн Захирал Такеши Касай энэ сарын 23-27 ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын эхний өдөр тун завгүй байсан бөгөөд анхны уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзсанаар эхэллүүлээ. Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүс оролцов.
Ноён Такеши Касай бүсийн захирлын хувиар Монголд хийж буй анхны айлчлал нь энэ бөгөөд тус уулзалтаар ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл хотын хүрээнд эрүүл иргэн аж төрөхөд тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийслэл болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал бодлоо солилцсон юм.

.jpg)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Такаши Касайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа
Такeши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.
Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.