Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАА


Улсын гуравдугаар төв эмнэлэгт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монголын зүрх судасны төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд Европын Чанарын Удирдлагын сангийн Чанарын гадаад үнэлгээний Олон улсын ахлах зөвлөх Yves Van Nuland доктор тус эмнэлгийн удирдлагын баг, удирдах түвшний менежерүүд болон чанарын багийн гишүүдэд зориулсан “Эмнэлгийн чанар, менежментийн стратеги төлөвлөгөөг боловсруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр тус эмнэлэг дээр Олон улсын ахлах зөвлөх Yves Van Nuland доктор Эрүүл мэндийн салбарын чанарын удирдлагын тогтолцоо, тусламж хяналтын үйл ажиллагааг чадавхижуулах, гүйцэтгэлийн менежментийг сайжруулах зорилгын хүрээнд ЭМЯ, НЭМГ-ын харьяа эмнэлгүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн чанарын менежер, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Чанарын удирдлага, үр дүнд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээний менежмент” сэдэвт сургалтыг зохион байгуулж, уг сургалтанд 80 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл