
Зочид “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” Олон улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хуралд оролцсон бөгөөд уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцаж, хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
