Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч улс орнууд өөрсдийн орны сүрьеэгийн чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, ололт амжилт, эрдэм шижилгээ, судалгаа, шинэ арга аргачлал, инноваци зэргийг хуваалцаж туршлага солилцож байна.
Тухайлбал, Хятадын Сүрьеэгийн хяналт, сэргийлэлтийн үндэсний төвөөс “Сүрьеэгийн менежмент дэх эмчилгээний зарчим баримтлалтыг сайжруулахад ухаалаг хяналтын системийг ашиглах боломж”, Тайваны Үндэсний их сургуулиас “Тайванд сүрьеэгийн далд халдварын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 12 жилийн туршлага бүх нийтийн урьдчилан сэргийлэлт”, БНСУ-аас “Насанд хүрэгчдийн сүрьеэгийн вакцины хөгжүүлэлт” зэрэг илтгэлүүдийг танилцуулж байгаа нь шинэлэг бөгөөд чухал ач холбогдолтой байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2 удаа зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа Хойд Өмнөд Солонгосын нэгдлийн яам, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж байна. Дэлхий даяар сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж сүрьеэг устгах ЦАГ НЬ БОЛООД байна.