Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн зөвлөх баг Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн ажлын тайланг танилцуулах хаалтын хурал болов


ЭМЯ, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн зөвлөх баг  Канадын Олон Улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн ажлын тайланг танилцуулах хаалтын хурлыг 2019 оны 6 дугаар сарын 12-ний өдөр зохион байгууллаа.
Хуралд ЭМЯ, Азийн хөгжлийн банк, Канад  улсын Элчин сайдын яам, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг (КОУЭМН)-ийн удирдлага, мэргэжилтнүүд болон зөвлөхүүд оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хурлыг нээж үг хэлэхдээ төслөөр хүрсэн үр дүн, амжилтын танилцуулж төслөөр Монгол Улсын цусны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлж олон шинэ технологийг нэвтрүүлснээр манай улсад цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц нэмэгдсэний тэмдэглэжээ. Түүнчлэн, ЦССҮТ Англи улсад төвтэй Чанарын баталгаажуулалтын  олон улсын байгууллагын хөндлөнгийн үнэлгээгээр ISO9001:2015 стандартын шаардлагыг бүрэн хангаж, “Чанарын баталгаажуулалтын гэрчилгээ”–г 2019 оны 5-р сарын 23-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар авч байгаа нь манай улсын цус сэлбэлт судлалын салбар ОУ-ын түвшний тусламж үйлчилгээг үзүүлэх түвшинд хүрснийг онцгойлон тэмдэглэн баяр хүргэв.
Эрүүл мэндийн байгууллага (ЭМБ)-ын хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бүрэлдэхүүн тус бүрийн хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаануудыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын бүртгэл, мэдээлэл сайжирч, эмнэлгийн ажилтнуудын халдварын эрсдэлт өртөх байдал буурч, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжирсан юм.

Тус төслийн хүрээнд олон улсад болон дотоодод нэр хүндтэй, туршлагатай олон арван
зөвлөх, мэргэжилтнүүд ажилласан нь олон улсын сайн туршлагыг   нэвтрүүлэх,
нутагшуулах, үндэсний заавар, журмыг шинэчлэн боловсруулах,  эрүүл мэндийн
байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
Төслөөс гарсан үр дүн, амжилт, ололт, сургамжийн талаар төслийн менежер АУ-ны доктор Р. Эрдэнэтунгалаг, КОУЭМН-ийн зөвлөх багийн ахлагч АУ-ны доктор Лүис Томалти,  ЦССҮТ-ийн чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, төслийн зөвлөх Т. Алимаа нар илтгэл тавилаа.  
Энэхүү төсөл нь олон улсын сайн туршлага судалсны үндсэн дээр манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулахад ихээхэн ахиц гарах нөхцөл, боломжийг бүрдүүлээд байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл