
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус цуглуулалт, шинжилгээ, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, олголтын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO9001:2015 стандартын баталгаажуулалтыг манай улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудаас анх удаа авч, үйл ажиллагаа нь Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болов.
Энэхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.