Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд цаг үеийн асуудлаар аймгуудын эрүүл мэндийн газартай цахим хурал хийлээ


Цахим хурлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, үер, усны гамшгийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, хариуцлагатай жижүүр ажиллуулах, эмч нарын шуурхай багийг томилон үүрэгжүүлэх ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгойлон анхаарч, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэмбүү өвчнийг устгах зорилтын хүрээнд аймаг, нийслэлд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөмж өглөө. #Хурд хамтлагийн санаачилсан залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” төслийн хүрээнд Ерөнхий сайдын баталсан захирамжийн дагуу төлөвлөгөө гарган хамтран ажиллах талаар чиглэл өгч, харилцан ярилцлаа. 

Холбоотой мэдээ, мэдээлэл