Төслийн үр дүнгээс дурдахад: Дутагдалтай байсан мэс заслын тоног төхөөрөмжүүдийг аймгийн удирдлагууд шийдвэрлэж өгсөн бөгөөд БОЭТ-ийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нартай хамтран дараах олон төрлийн мэс заслыг хийлээ.
- Тархины хурц болон архаг хэлбэрийн цусан хурааг авах мэс засал
- Хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс засал
- Хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс засал
- Тархины эдийн доторх цусан хурааг авах мэс засал
- Гавлын ясны цөмөрсөн хугарлыгсөхөх мэс засал
- Хүүхдийн гэмтэл согогийн мэс засал
- Дээд мөчдийн ясыг ил аргаар бэхлэх мэс засал
- , сubital туннель синдромын үеийн мэс засал
- Эгэмний хугарлыг бэхлэх мэс засал
- Алга болон хурууны шивнүүр ясны хугарал бэхлэх мэс засал
- Алганы жижиг ясны хугарал бэхлэх мэс засал
- Хэвлий, цээжний мэс засал
- Үений дурангийн мэс засал
- Субтотал мэс засал
- Түнхний үе солих мэс засал
- Шаант чөмөгний гандан хэсгийн хугаралыг бэхлэх мэс засал
- Шаант чөмөгний доод төгсгөлийн хугарлуудыг бэхлэх мэс засал
- Шагайн хавчааруудын хугаралыг бэхлэх, мултралыг засах мэс засал
- Арьс нөхөх /АКП/
- Үхжил эдийг авах мэс засал /некроэктомия/
- Мөч тайрах /ампутация/
- Ишеротомия, фасцитомия
Төслийн хугацаанд нийт 2567 хүнд үзлэг оношлогоо хийснээс
- Өвөрхангай аймгийн БОЭТөвд 47.8% /1228/ нь
- Өвөрхангай аймгийн алслагдсан сумдад 52.2% нь хийгдсэн байна. Мөн 135 хүнд мэс засал эмчилгээ хийсэн.
Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хамтран зүтгэж тус төслийг амжилттай хэрэгжүүлсэн Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОЭТөв-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Тус төсөл 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс үргэлжлэн Хөвсгөл аймагт хэрэгжиж байна.