
Энэхүү “Ротаблатор” эмчилгээ нь зүрхний шигдээсийн хүндрэл болох титэм судасны шохойжсон хэсгийг өрөмдөн цусан хангамжийг сэргээж, стент тавих эмчилгээний арга технологи юм. Тус эмчилгээний аргыг нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгчдийн гадаадад эмчилгээ хийлгэх урсгалыг багасгах, санхүүгийн зардлыг хэмнэх болон өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг өөрийн оронд хийх боломж бүрдэж байна.