Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ХОТЫН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ БОЛОН ЗАН ҮЙЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО


“Хотын хүн амын эрүүл мэндийг дэмжих болон зан үйлийн өөрчлөлтөөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулах” нь сэдэвт сургалт  болж өнгөрлөө.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эрүүл хот хөтөлбөр чадавхижуулах төв” ТББ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй уг сургалтыг ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүсийн зөвлөх Рийта Майжа Хамалайнэн, Аника Синх, Мич Мижарес нар чиглүүлэн удирдан явуулсан юм.

Сургалтад “Эрүүл хотын сүлжээ” аймгуудын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, НЗДТГ, дүүргүүдийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүдийн холбогдох албан тушаалтнууд хамрагдсан байна.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлээд оролцогчдод амжилт хүссэн юм.
Чойбалсан, Чингисхаан, Даланзадгад, Дархан, Сайншанд хотууд эрүүл хот байхын төлөө дугуйн зам байгуулсан, тамхигүй орчныг бүрдүүлсэн, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, хотын гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын томоохон, өгөөжтэй ажлуудаараа бусад сүлжээ хотуудаасаа ялгарч, тэдний видео тайланг сургалтад оролцогчдод жишээ болгон хүргэсэн байна.

"Хотын хүн амын эрүүл мэндийг дэмжих болон зан үйлийн өөрчлөлтөөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайжруулах" сэдэвт сургалтад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны ЭША Б.Энхтунгалаг эрүүл, зөв хооллолт сэдвээр, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ЭША П.Ундармаа архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах сэдвээр мөн албаны ЭША Б.Майцэцэг тамхины хэрэглээг бууруулах, тамхигүй орчныг дэмжих, хяналтыг сайжруулах сэдвээр илтгэл тавьж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжихтэй холбоотой сүүлийн үеийн тоо баримт, судалгаа сургалт, арга зүйн шинэлэг мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэлээ. Сургалтыг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны ЭША Д.Золзаяа, Д.Оюунчимэг, С.Сувд, Д.Сувд нар болон ТЗШУА-ны дарга Р.Даваадорж, мэргэжилтэн Ж.Ариунзаяа нар хариуцан зохион байгуулсан байна. 


Холбоотой мэдээ, мэдээлэл