
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ким Жансен-аар ахлуулсан 11-15 эмч, сувилагч, инженер бүхий эмчилгээний баг 2009 оноос хойш жил бүр Монгол Улсад ирж ажиллаж байгаад талархал илэрхийлээд энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
