Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато-г хүлээн авч уулзлаа. Уулзалтаар АШУҮИС-ийн сургалтын бааз эмнэлгийг албан ёсоор хүлээлгэн өгөхтэй холбогдуулан, цаашид эмнэлгийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх талаар санал солилцсон юм.

Мөн энэ үеэр ЖАЙКА-аас хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцов. ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд "Монгол Улсын анхан ба хоёр дах шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
.jpg)







