

Тухайн орон нутгийн сүүлийн 5 жилд сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд хавьтлын судалгаа хийснээр хамрагдвал зохих иргэдийг 90 хувьтай хамруулаад байна.
Мөн сүрьеэтэй тэмцэхэд олон нийт, шийдвэр гаргагчид чухал үүрэгтэй ба орон нутгийн удирдлагуудын оролцоог нэмэгдүүлж, сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүлж байна.

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Тиймээс хэнийг ч орхигдуулахгүйгээр урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэх ажлыг ийнхүү эрчимтэй өрнүүлж байгаа билээ.
Та бүхэндээ амжилт хүсье.
Хамтдаа сүрьеэтэй тэмцье.
Эрүүл, Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө Бид Хамтдаа.
