Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тарваганы эд эрхтэнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа


Манай ард  иргэд ам дамжсан цуу ярианд итгэж  өөрсдийнхөө болон бусдын амь нас,  эрүүл мэндэд ноцтой аюул учруулж  байгаад Эрүүл мэнд, спортын  яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр анхааруулга мэдээллийг өглөө.
      Сүүлийн жилүүдэд тарвага хууль усаар агнах, худалдан авах, худалдаалах, тээвэрлэх, тохиолдол нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд тарваган тахлын  хүний өвчлөлийн сэжигтэй есөн тохиолдол бүртгэгдснээс Ховд, Хөвсгөл аймгуудад гурван хүн өвчилж, хоёр нь  насбарсан. Эдгээр өвчилсөн хүмүүс нь  найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг /хүн мах, элэг, ходоод, дэлүү, цөс /-ийг түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас  халдвар авч амь насаа эрсдэлд оруулаад байна.

Тиймээс  Монгол Улсын хэмжээнд тарвага агнахыг БОНХАЖ-ын сайдын  тушаалаар хориглосон байгааг анхаарах, тахлын голомттой бүс нутгаас  хууль бусаар  агнасан тарвага, тарваганы мах арьс  түүхий эд бүтээгдэхүүнийг  хүн ам олноор суурьшсан  хот суурин газар худалдаалах тээвэрлэхгүй байх,  тарваганы хүн ам, элэг, цөс, ходоод, бөөр зэрэг  эд эрхтнийг эмчилгээний зорилгоор  хэрэглэхгүй байх, сэжигтэй тарвага болон мэрэгч амьтан  тэдгээрийн зэм үхдэлтэй таарсан тохиолдолд ойртохгүй байхыг нийт ард иргэддэээ хандан сэрэмжтэй байхыг  анхаарууллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл