

Энэ ажлаар СЭМҮТ –рүү орох автозам, явган хүний зам, дотор талд явах автозам, автомашины зогсоол, гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Ногоон байгууламжийн ажил энэ төслөөр хийгдэхгүй учраас цаашид ногоон байгууламжаа бий болгох үүргийг СЭМҮТ-ийн хамт олон өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийхээр болж байна.

2019 оны 11 дүгээр сарын 28-29-нд болох Сэтгэцийн эрүүл мэндийн албаны 90 жилийн ойг угтаж СЭМҮТ-ийн гадна тохижилтыг хийлгэж байгаад СЭМҮТ-ийн хамт олон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд их баярлаж байгаагаа илэрхийлэв.