

Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага болон бусад салбарын эрүүл мэндийн ажилтнууд нийт 50519 байгаагийн 92,8 хувь нь эрүүл мэндийн салбарын, 7,2 хувь нь бусад салбарын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна. Нийт эрүүл мэндийн ажилтнуудын 22.3 хувь нь анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
.jpg)
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг онцлох жил” болгосон. Энэ нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хэрэгцээт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хаана байгаагаас нь үл хамааран санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжийг бий болгох явдал юм.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шатлал хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох замаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгож байгаа “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй тусламж үйлчилгээний цогц загвар”-ыг бий болгохыг зорин ажиллаж байна гэлээ.

Энэ онд Мобайл технологийг 11 аймгийн 16 сум, нийслэлийн 4 дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 21 аймгийн, нийслэлийн 9 дүүргийн 140 мянган иргэн малчны хот, захын дүүргийн задгайд оршин суугч гэртээ шинжилгээ хийлгэж онош тогтоолгон эмчлүүлэх боломж бүрдэж байна.


