
Судалгаанд дэлхийн 6 бүсээс нэг нэг улс орон сонгогдон оролцсон бөгөөд Монгол улс Номхон далайн баруун эргийн бүсийг төлөөлөн сонгогдсон. Энэхүү судалгааны ажил нь сургагдсан судлаач судалгаа авах эсвэл иргэдийг идэвхжүүлэх замаар судалгааг авах гэсэн 2 аргачлалын аль нь үр дүнтэй болохыг турших зорилгоор хийгдсэн.

Туршилт судалгааны эхний үе шатыг сургагдсан судлаач нар TobaccoSpotter аппликейшн ашиглан 2018 оны 11-12 саруудад 21 аймаг, 9 дүүргийг хамруулан үндэсний хэмжээнд хийж дуусгасан.
Харин судалгааны хоёрдугаар үе шат нь иргэд, олон нийт TobaccoSpotter аппликейшн (Crowdsourcing)-ыг өөрсдийн утсандаа татаж уг судалгааг бөглөсөн. Хоёрдах үе шат 2019 оны 2 сараас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн.
.jpg)
Уг судалгааны ажлын эцсийн тайлангийн хурал АНУ-ын New York хотод 5 дугаар сарын 12-17-ны хооронд болсон ба судалгаанд сонгогдож оролцсон бүх улс орнуудын төлөөлөл тайлангаа танилцуулсан юм. Тайлангийн хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, СЭМҮТ-ийн Дэд захирал В.Баярмаа нар оролцсон. Судалгааны ажлын тайлангаа 5 минутын видео хэлбэрээр бэлтгэн танилцуулсан юм. Монгол улс нь энэхүү аргачлалыг харьцуулан судалсан ажлын үр дүнгээрээ бусад улс орнуудыг хошуучлан, амжилттай хэрэгжүүлж чадсан сайн улсын орны жишээ болсон юм.
