Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.
Хотын захирагч тус эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын явцтай танилцаад уг ажлыг чанартай материалаар, ажлын гүйцэтгэл сайтай, хугацаанд хийж дуусгах буюу энэ оны долдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө.