
Тус хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж, салбарын сайд, удирдлагын түвшинд нэг дор тулгамдсан асуудлаа хэлэлцэж цаашдын зорилгодоо хүрэх нэгдсэн ойлголттой болсон.

Өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ 2030” салбар хоорондын үндэсний чуулган зохион байгуулж хүн ардаа осол, гэмтлээс сэргийлэх, тэдгээрийн амьдрах, ажиллах, сурах, амрах орчин нөхцөлийн аюулгүй байдлыг хангах оролцогч талууд болох яам, агентлагийн холбогдох албан тушаалтан, 21 аймаг, 9 дүүргийн Засаг захиргаа, Эрүүл мэндийн газрын удирдлага, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран цуглаж, нэг мэдээллийг нэг түвшинд хамтдаа сонсон, мэдээлэл, туршлагаа солилцож, осол гэмтлээс сэргийлэх, түүнийг бууруулахад хамтран ажиллах ойлголт, чиглэлтэй болж байгаа нь энэхүү чуулганы онцлог юм.
