Эрүүл мэндийн яамны ГС-ийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж нь Сүрьеэгийн төслийн мэргэжилтний сонгон шалгаруулалтанд урьж байна.
Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн дараах үүргийг гүйцэтгэнэ:
- Төслийн зохицуулагчийн удирдлага дор ГС-ийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хэрэгжилтийг хангах, зохицуулах
- Төслийн салбар хүлээн авагч байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх
- Үйл ажиллагааны болон шалгуур үзүүлэлтийн тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэн Глобаль сан болон Эрүүл мэндийн яаманд бэлдэж өгөх
- Глобаль санд өргөн барих төслийн эхийг бэлтгэх, өргөн барих
- Сүрьеэгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт болон төслийн хэрэгжилттэй холбоотой үнэлгээ, хяналтын ажилд оролцох
- Анагаах ухааны эсвэл Нийгмийн эрүүл мэндийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- эсвэл Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (IELTS/TOEFL-ийн оноотой эсвэл англи хэл дээр заагдсан хөтөлбөр бүхий боловсролын зэрэгтэй)
- Компьютерийн ахисан түвшний мэдлэгтэй
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй намтар
- Ажилд орох өргөдөл
- Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (хэлний түвшин тогтоох тестийн оноо, их сургуулийн диплом)
- Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
- Хоёр тодорхойлолт захиа
Материалыг хүлээн авч дуусах хугацаа: 2019.05.28-2019.06.11
Хаяг: ЭМЯ-ны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл, Хөтөлбөр зохицуулах нэгж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Авзага Трейд 7 давхар, 77131328(11).
Зөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагч нартай эргэн холбогдоно.