Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана


Ховд аймгийн ЭМГ аас “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт, зөвлөгөөний нээлтэд оролцож сумдын удирдлага, салбарын эмч мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө. Сүүлийн 10-аад жил манай аймаг Эх, хүүхдийн эндэгдэл, эрүүл мэндийн асуудлаар улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлттэй байсаар байна. Тиймээс аймаг, сум, орон нутгийн удирдлагуудын зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг бол “Эх, хүүхдийн эрүүл мэнд”-ийг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах явдал юм. Эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хамгийн сүүлийн үеийн, эмчилгээ оношилгооны техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд төр, засаг бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Эмч мэргэжилтнүүд ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж, хариуцлагаа өндөржүүлж ажиллах нөгөө талаар иргэд өөрсдийнхөө, гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч уялдаа холбоогоо сайжруулж ажиллаж чадвал тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бий гэж үзэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсье

Холбоотой мэдээ, мэдээлэл