
.jpg)
Энэхүү тэмцээн нь тогооч нар харилцан туршлагаа солилцох, хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдэд эрүүл хүнсээр үйлчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Тэмцээний шүүгчээр аймгийн Хүнсчдийн холбоо, Эрүүл мэндийн газар, Хөгжил политехник коллеж зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна. Шүүгчид эмчилгээний хоол үйлдвэрлэлийн анхан шатны ба дулааны боловсруулалт, таваглалт, хугацаа зэргийг харгалзан оноогоор дүгнэж байна. Эрүүл мэндийн салбар байгууллагуудын тогооч нарын ур чадварын тэмцээнийг энэ онд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа.
.jpg)