Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУМ ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТ АШИГЛАГДАХ МНКАРДИО ПРОГРАММЫН МОДУЛИЙГ ТУРШИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


2019 оны 5-р сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төвөөс Баян-Зүрх, Баянгол дүүргүүдийн өрхийн эмч нарт зориулж МнКардио программын сум өрхийн эмнэлгийн эмч нарт ашиглагдах модулийг турших сургалт зохион байгуулж байна.   

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас УГТЭ-ийн Зүрх судасны төв дээр хэрэгжүүлж буй “Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОN/006” төслийн хүрээнд Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээг бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор энэхүү сүлжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хамруулан өртгөтгөх зорилтыг дэвшүүлсэн билээ.  

Энэхүү зорилтын хүрээнд тус эмнэлгийн Зүрхний төвөөс МнКардио программын сум, өрхийн эмнэлэгүүдэд зориулсан модулийг боловсруулан, программыг дээрх анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад МнКардио программ нэвтэрснээр өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар дүүрэг аймгийнхаа зүрхний эмч нараас хүнд, эргэлзээтэй өвчний тохиолдлуудад нарийн мэргэжлийн зөвлөгөөг шуурхай авах боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл