Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Преэклампсигээс сэргийлэх Дэлхийн өдөр


Преэклампсийн тухай
Преэклампси нь артерийн даралт ихсэлттэй холбоотой жирэмсэн эмэгтэйд илэрдэг ноцтой хүндрэл юм. Жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн төрснөөс хойшхи 6 долоо хоног дотор жирэмсэн эмэгтэй бүрт илэрч болно.
Преэклампсиг эрт илрүүлэх нь эх, урагт хоёуланд нь ач холбогдолтой.
Хэрвээ танд преэклампсийн шинж тэмдэг, бие эвгүйрхсэн байдал илэрвэл эмнэлэгт хурдан хандаарай.
 
Тоо баримтууд
  • Дэлхий дахинаа жирэмсэн эмэгтэйчүүдийн 10% хүртэл эмэгтэйчүүдхүндэрч байна.
  • Преэклампсийн улмаас дэлхий дахинаа жил бүр 76000 эх, 500000 нярай эндэж байна.
  • Жирэмсэнтэй холбоотой эндэгдлийн 99% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолддог.
  • Дутуу төрөлтийн гол шалтгаан болох ба төрсөн нярайн 20%-дэрчимт эмчилгээ шаардлагатай болдог.
  • Бага болон дунд орлоготой улс орнуудад эхийн эндэгдлийн 16% нь преэклампсигаас шалтгаалж байна.
  • Латин Америкт эхийн эндэгдлийн ¼, Африк болон Азид эхийн эндэгдлийн 1/10 нь преэклампсигаас шалтгаалж байна.
  • Бөөрний өвчин төгсгөлийн шатанд орох эрсдэл преэклампситай эмэгтэйчүүдэд 3-5 дахин өндөр байдаг.
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн 6% төрсний дараа преэклампсигээр хүндэрдэг.
 
Шинж тэмдэг
  1. Эм уусан ч намдахгүй толгой, цээжний өвдөлт
  2. Нүүр, гар хавагнах
  3. Биеийн жин 7 хоногт 2.3кг-аас дээш нэмэгдэх
  4. Амьсгаадах, амьсгал давчдах
  5. Жирэмсний дунд үеэс хойш дотор муухайрах
  6. Нүдэнд “оч” гялалзах, бүрэлзэх, харахгүй болох
  7. Хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх
 
Эрсдэл
Эхэд:                                                                        Урагт:
  •  
  • Уушги хавагнах- Бага жинтэй төрөх
  • Тархинд цус харвах- Өсөлтийн саатал
  •  
 
 
Юу хийх ёстой вэ?
            Жирэмсэн үед:
  • Жирэмслэхээс өмнө болон жирэмсний эрт үед преэклампсигийн эрсдлийг үнэлүүлэх
  • Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал ялангуяа жирэмсэн үед артерийн даралт ихсэж байсан эсэх, зүрхний өвчинтэй эсэхийг мэдэх
  • Пренатал үеийн бүх үзлэгт хамрагдах
 
Жирэмсэн биш үед:
  • Артерийн даралт, биеийн жингээ тогтмол хянах, огцом ихэссэн үед эмчдээ хурдан хандах
  • Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн тогмол хийх, биеийн жинг зохистой байлгах
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл