Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Зоонозын өвчний тархалт, оношилгооны орчин үеийн аргууд болон биохамгааллын асуудлууд” олон улсын хурал-семинар болж байна


Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь 2009 оноос ХБНГУ-ын Бундесвергийн микробиологийн хүрээлэнтэй тарваган тахал, хачгаар дамжих халдварын судалгааг хийж хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтнүүдийг сургах, хурал семинарт харилцан оролцож судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол хэрэгжүүлж ирсэн.
 
ХБНГУ-ын Бундесвергийн микробиологийн хүрээлэн, тус төвийн хамтын ажиллагааны хүрээнд Герман-Төв Азийн хамтын ажиллагаатай орнуудын Зоонозын халдварт өвчний талаарх энэхүү семинарыг Монгол улсад зохион байгуулж байгаа нь монголын талын оролцоог нэмэгдүүлсэн олон эмч мэргэжилтэнд туршлага судлах шинэ мэдээлэл сонсох боломжийг олгосон хурал болож байна.  Энэхүү цуврал  семинар нь өнгөрсөн 4 дүгээр сард Тажикистан, Казахстан улсад Бундесвергийн микробиологийн хүрээлэн, Роберт Кохын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж ЗӨСҮТ-ийн захирал, мэргэжилтнүүд оролцоcон.
 
Өнөөдрийн энэ хуралд ХБНГУ, Казахстан, Тажикистан, Монгол  улсын мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож эдгээр улс орны зоонозын зарим өвчний бодит төлөв байдал, судалгааны үр дүнгүүдийг хэлэлцэн цаашид хамтран ажиллах боломж, төслөө хэлэлцэх юм.
 
Тус хурал нь Төв Азийн зарим улс орны мэргэжлийн байгууллагуудыг  чадавхижуулах, зоонозын өвчний оношлогоо эмчилгээнд шинэ арга технологи нэвтрүүлэх, биохамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэх цаашид хийх ажлынхаа  чиглэл тогтоох зорилготой.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл