Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын 7-р симпозиум зохион байгуулагдлаа


2015-10-06 06:06:24Дэлхий дахинаа жил бүр 8 сая гаруй хүний амьдралыг авч одож буй хорт хавдар өвчнөөс сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд дэлхий нийтээрээ ихээхэн анхаарч энэ аюулт өвчинтэй тэмцэх үйлсэд эмч, мэргэжилтнүүд төдийгүй төр засаг, хувь хүн, хамт олон, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна.

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) нь 2009 оноос эхлэн жил бүр Япон улсын Накаяамагийн Хавдар судлалын институт, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургууль зэрэг гадаадын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран “Хавдар судлалын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах замын хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын симпозиумыг зохион багуулж ирсэн. Энэ жилийн симпозиум 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдлаа.

Симпозиумыг ХСҮТ, Элэг, цөс нойр булчирхайн эмч нарын нийгэмлэг, Японы Накаяамагийн институт хамтран зохион байгууллаа. Симпозиумд улс болон хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагын 460 гаруй эмч мэргэжилтнүүд (давхардсан тоогоор) хамрагдлаа. 

Олон улсын симпозиумыг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Японы Токиогийн Эмэгтэйчүүдийн Их сургуулийн гастроэнтерологийн институтын мэс заслын тасгийн эрхлэгч Проф, Масаказу Ямамото нар үг хэлж, Монгол улсын Ерөнхий сайдын илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг уншиж танилцууллаа.

Симпозиумын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. 

1. .“Хавдар судлалын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын нэгдсэн хуралдаан зохион байгуулагдсан. Уг хуралдааны үед 12 судлаач, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүллээ. Мөн ховор тохиолдлын танилцуулга хийсэн. Хавдар судлал эрдэм шинжилгээний сэтгүүлд 40 гаруй судлаач, эмч нарын нарын бүтээлийн хураангуй хэвлэгдсэн. Энэ хуралдааны үед шилдэг илтгэл шалгаруулсан.

Үүнд дараах бүтээл шалгарсан.

  • I-р байр “Хавдар судлалын мэдээгүйжүүлэгт хос замт гуурс ашигласан үр дүн” сэдвээр ХСҮТ-ийн мэдээгүйжүүлэг хагалгааны тасгийн их эмч Б.Болормаа,
  • II-р байр “2,3,7,8 дөврөнхлортбензо-п-диоксиноор өдөөгдсөн дисплатинд тэсвэртэй байдал” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Түвшинжаргал,
  • III-р байр “Монгол улсын хорт хавдрын 2014 оны тайланд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр ХСҮТ-ийн эпидемиологич эмч Т.Ундармаа,
  • Тусгай байр “Өвөрхангай аймгийн хорт хавдрын өвчлөлийн 2009-2014 оны тайланд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн хавдар бүртгэгч Л.Адъяацэрэн нар шалгарлаа.

2. Хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежтент болон хөхний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр салбар хуралдаан явагдаж, Монгол, Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан зэрэг орны 25 эрдэмтэн, судлаач, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, илтгэл тавилаа.

3. БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор Хан Кван Ян, Японы Осака хотын Анагаах ухааны их сургуулийн хоол боловсруулах замын мэс заслын тасгийн эрхлэгч профессор Харуши Осуги болон манай төвийн эмч нар хамтран дурангийн аргаар ходоод тайрах мэс заслыг хийж шууд дамжуулан эмч нарт үзүүллээ. Түүнчлэн хоодоодны хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаар лекц уншиж эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

4. ХСҮТ-ээс жил тутам эрхлэн гаргадаг “Хавдар судлал” сэтгүүл 300 ширхэг, Монгол-Японы хамтарсан олон улсын 7 дугаар симпозиумын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл бэлтгэн 470 ширхгийг хэвлэн эмч, мэргэжилтэн, судлаачдад түгээлээ.

5. Монголиан Стар Дистрибюшн, Мед Монгол, Люксмед, Медзул, Интермед, Ай Эм Тек зэрэг компанийн эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гарч, Мөнгөн гүүр эмнэлэг оролцогчдын элэгний хатуурал, өөхжилтийн зэргийг тодорхойлох шинжилгээг фибросканаар үнэ төлбөргүй хийлээ.

6. Тус симпозиумын талаар МҮОНРТ, UBS, C1, TV9, TV5, Эх орон, VTV, Монгол HD, TV 25, Эсо, Шууд.MN, LCN, Молор телевиз, Оюуны дархлаа ТББ, Go go.MN, МҮРадио, Монголын радио, Улс төрийн тойм сонин зэрэг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болж сэтгүүлч н.Мөнхбаясгалан хавдрын эсрэг үйл ажиллагаанд хүчин зүтгэхийг нийт оролцогч нарт уриаллаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл