
Энэ хүрээнд Ховд аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаа, Бельги, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлэгийн шав тавих ёслолын ажиллагаанд тус тус оролцлоо.
БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь одоогоор 40 ортойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жилдээ 1600-1700 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Өвлийн улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн, хэт ачааллын үед 100 хүүхэд хүртэл хэвтэн эмчлүүлэх шаардлага байсаар байна. Иймээс Улсын төсвийн 5,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг барьж, ашиглалтад оруулах шийдвэр гарч, өнөөдөр шав тавих ёслолын үйл ажиллагаа зохион байгууллагдлаа. Ингэснээр алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, БОЭТ-ийн тасаг кабинетүүдийн хүрэлцээ хангамж сайжрахаас гадна хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн, аймаг орон нутгийн удирдлагууд, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.Тус эмнэлгийн барилгыг “Мотоблок” ХХК 2019 онд барьж гүйцэтгэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.