Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд “Мэс засал болон дурангийн давтан хэрэглэгдэх багажны халдваргүйтгэл, ариутгал" сэдэвт 2 өдрийн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж байгаа УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, ХӨСҮТ, Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Орхон аймгийн БОЭТ, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийн эрхлэгч болон тархвар судлаач эмч нар оролцож эмнэлгийн давтан хэрэглэгддэг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгах олон улсын удирдамж, стандарт болон орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэг олголоо.
Цаашид тус төслийн хүрээнд Мэс засал болон дурангийн давтан хэрэглэгдэх багажны халдваргүйтгэл, ариутгал" сэдэвт 2 өдрийн сургагч багш бэлтгэх сургалт болон, ажлын байрны сургалтуудыг төсөл хэрэгжиж байгаа эмнэлэг тус бүрээр 5,6 дугаар сард зохион байгуулах болно.