“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах орон нутгийн багийн сургалт 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ЭМЯ-нд боллоо.
Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд болон боловсролын асуудал хариуцсан түшмэл, Эрүүл мэндийн газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэнд болон боловсролын асуудал хариуцсан түшмэл, Эрүүл мэндийн газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн хэмжээнд нэмэгдэж, манай улсад зөөвөрлөгдсөн тохиолдол гарсан, мөн 2017 онд хийсэн судалгаагаар хүн амын зарим насны бүлэгт улаанбурхан өвчний эсрэг дархлал тогтоц хангалтгүй байсан зэрэг тархварзүйн байдалтай холбогдуулан энэхүү нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулж байгааг дурьдаж, хүүхэд бүрийг вакцинжуулахад орон нутгийн засаг захиргаа, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал байгааг тэмдэглэлээ.
Аливаа халдварт өвчний тархалтыг таслан зогсоосон тухай гэрчилгээ авах нь уг өвчнийг бүрэн устгасан гэсэн үг биш бөгөөд бусад улс орноос зөөвөрлөгдөн ирж, дархлааны түвшин бага хүн амын дунд дэгдэж болохыг 2015-2016 онд гарсан улаанбурханы дэгдэлт нотолж, Монгол улс төдийгүй бусад улс оронд ч төстэй нөхцөл байдал үүссэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица сануулаад, нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа амжилттай болоход орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бүр хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллахыг уриаллаа
Дархлаажуулалтын ээлжит 10 хоногт зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын өдрүүдээр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулах юм.