Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

“Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа


Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 1,2-нд амжилттай зохион байгууллаа.
 
 
Тус сургалтад бичил уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагддаг  Дорноговь, Дундговь, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Увс, Өмнөговь, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нийт 60 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдаж, бичил уурхайн хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлсийг бууруулах, бичил уурхай эрхлэгчдийн дунд тохиолдож буй осол гэмтэл, химийн бодисын хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээний чиглэлээр мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, гэрчилгээ гардан авлаа. 
 
Түүнчлэн сургалтын үеэр бичил уурхай эрхлэгчдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөдөө, орон нутгийн түвшинд үзүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол улсын Үндэсний статистикийн хорооноос хэрэгжүүлсэн 2012 оны судалгаагаар манай улсын бичил уурхай эрхлэгч 13,4 мянган иргэний 70.9 хувь нь хувиараа ашигт малтмал олборлогч буюу гэр бүлийнхээ ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд оролцож, 14.4 хувь нь нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон нөхөрлөлийн ахлагч буюу гишүүн байгааг тогтоожээ.Манай улсын ашигт малтмалын илрэл бүхий орд, газруудад бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бичил  уурхай  эрхлэгчдийн  дунд  химийн бодисын хордлого, осол гэмтэлд өртөх  тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд тэдний  оношилгоо, эмчилгээний асуудал анхаарал татах хэмжээнд хүрээд байна.
 
 
2013 онд АШУҮИС, ШХА, ДЭМБ-ийн хамтран хэрэгжүүлсэн “Бичил уурхай эрхлэгчид болон тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийн байдлыг үнэлэх” судалгааны дүнгээс харахад бичил уурхай эрхлэгчид нь амьсгалын замын эмгэг, халуун, хүйтэнтэй уялдаатай эмгэг, булчин, яс тулгуур эрхтний эмгэг, осол гэмтэлд илүү өртөж, бичил уурхайн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх орон нутгийн эрүүл мэндийн тогтолцооны чадавхи хангалтгүй байгааг тогтоожээ.
 
 
2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын сектор, Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хамтарсан судалгаагаар судалгаанд оролцсон 147 бичил уурхай эрхлэгчдийн 4.7 хувь нь мөнгөн усны архаг хордлоготой байгааг тогтоосон ба энэ нь бичил уурхай эрхлэгчид алт олборлох үйл ажиллагаанд хууль бусаар мөнгөн ус хэрэглэсээр байгааг харуулж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл