Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МИАТ ТӨХК-ийн ахмадын хороотой хамтран урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа


Геронтологийн үндэсний төвийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан 2019 оны 05 дугаар сарын 03,04 -ний өдрүүдэд  МИАТ ТӨХК-ийн  ахмадын хороотой хамтран  урьдчилан сэргийлэх үзлэгийг настнуудын дунд зохион байгууллаа. Урьдчилан сэргийлэх үзлэгээр гериатр, дотор, мэдрэл, нүд, шүд, зүрх судасны эмч нарын үзлэг зөвлөгөөнд зорилтот бүлгийн   446 /давхардсан тоогоор/,  зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо, хэвлий эхо оношилгоо, тархины судасны цахилгаан бичлэг, нүдний уг харах, цусанд өлөн үеийн глюкоз тодорхойлох, настны эрүүл мэндийн үнэлгээ хийх зэрэг шинжилгээ оношлогоонд  давхардсан тоогоор нийт  492 настан тус тус хамрагдсан.

Геронтологийн үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан газар дээр нь очиж,  эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгсөн нь настны сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээ болж чадлаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл