

Урьдчилан сэргийлэх үзлэгт 3 чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч, 4 төрлийн оношлогоонд настнууд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан настнуудад үзлэг оношлогоо хийхийн зэрэгцээ настны эрүүл мэндийг үнэлэх дэлгэрэнгүй үнэлгээний асуумжийн аргаар үнэлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн.
Геронтологийн үндэсний төвөөс урьдчилан сэргийлэх үзлэгийн багийнхан газар дээр нь очиж, настнуудыг төрөлжсөн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамруулж, зөвлөгөө өгсөн нь настны сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээ болж чадлаа.
