Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДЛЫН КАТЕТР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ ӨӨРИЙН ОРОНД АНХ УДАА ХИЙЛЭЭ


Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн  хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран 2019 оны 4 сарын 28-наас 30-ны өдрүүдэд Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө.
Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, 4 сарын 29, 30-ны өдрүүдэд тус эмнэлгийн хэм судлалын лаборторийг түшиглэн Зүрхний хэм алдагдлын катетр аблаци эмчилгээ, судсан дотуурх мэс ажилбарыг анх удаа өөрийн эх орондоо амжилттай хийж гүйцэтгэлээ.   

            Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2016 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд насанд хүрэгчдийн зүрхний хэм алдагдлын үеийн катетр аблаци эмчилгээний тусламж үйлчилгээг хийж эхлүүлснээс хойш өнөөг хүртэл тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллаж байгаа билээ. Хүүхдийн зүрхний хэм алдагдлын катетр аблаци мэс ажилбарын чиглэлд боловсон хүчин бэлтгэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хийж чаддаггүй байсан бол энэ удаа Япон улсын Нара мужийн Тенри эмнэлэг, Хоккайдо Их сургуулийн эмнэлгийн өндөр мэргэшсэн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд үндэсний мэргэжилтнүүд эх орондоо анх удаа ийнхүү амжилттай зохион байгууллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл